Бидний тухай
“Монголын биологийн мэргэжлийн нийгэмлэг” нь 2015 онд байгуулагдсан Монгол улсад бүртгэлтэй, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Тухайн байгууллагад Биологич, Амьтан судлаач, Экологич, Газарзүйч зэрэг төрөл бүрийн мэргэжлийг дотоод, гадаадын шилдэг их сургуулиудад эзэмшсэн 25 гаруй судлаачид хамтран ажиллаж байна.

Бид өөрийн эх орон хийгээд даян дэлхийн экосистемийн аюулгүй байдал , амьд хийгээд амьгүй байгалийн харилцан хамаарлыг танин мэдэх, түүний учир шалтгааныг өргөн олонд ойлгуулахын төлөө чармайн ажиллаж ирлээ.
2019 оны байдлаар манай хамт олон дангаараа болоод хамтарсан судалгаа шинжилгээ, соёл гэгээрлийн 19 төсөл хөтөлбөр гүйцэтгэж судалгааны зарим үр дүнгээ Nature, Science зэрэг дэлхийн томоохон сэтгүүлүүдэд хэвлүүлж чадлаа.
Алсын хараа
“Биологийн шинжлэх ухаанд суурилсан эрүүл аюулгүй Монгол орныг бүтээлцэнэ” гэсэн алсын хараа нь манай байгууллагын хандах зүг хүрэх алсыг илэрхийлнэ.Бид амьд байгалийн ерөнхий зүй тогтлыг илрүүлэн судалдаг биологийн шинжлэх ухааны ололт амжилтуудыг өөрийн орны нөхцөлд үр ашигтай хэрэглэснээр Монгол Улсын хүн ардын боловсрол, эрүүл мэнд хийгээд эдийн засгийн хөгжилд өөрийн гэсэн дорвитой хувь нэмрийг оруулна.
Зорилго
Бидний эрхэм зорилго бол биологийн шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурласан хөгжилтэй, экологийн шинжлэх ухааны өргөн мэдлэг бүхий ард иргэдтэй хөгжингүй Монгол улсыг цогцлоох үйлсэд өөрсдийн сурч мэдсэн, мэргэжлийн ур чадвараа зориулах явдал юм. Бид амжилтанд хүрэхийн тулд өөрсдийн сурсан мэдсэн зүйлсдээ эзэн байж зөв шударга ажиллаж биологич хүний нэр төрийг өндөрт явахыг ямагт эрмэлзэнэ.